|
Видео

Шинэ мэдээ

Израилийн довтолгоонд 15 хүн амь үрэгджээ

 

Израилийн арми орон нутгийн цагаар тавдугаар сарын 09-нд Газын зурваст агаараас олон удаагийн цохилт өгснөөр, 15 хүн амь үрэгдэж, 22 хүн шархдсан байна. Амь үрэгдсэн хүмүүсийн дөрөв нь хүүхэд, тав нь эмэгтэй хүн байжээ. Шархадсан хүмүүсийн долоогийнх нь бие маш хүнд байна гэж Палестины Газын зурваст байрлаж буй Эрүүл мэндийн яам мөн өдөр мэдэгдлээ.

Энэхүү цохилтын улмаас  энгийн олон хүн үрэгдэж, шархадсаны зэрэгцээ мөн Палестины исламын Жихад бүлэглэлийн өндөр зиндааны 3 гишүүн алагджээ. Мөн өдрийн үдээс хойш Газын зурвасын өмнөд хэсэгт нэгэн автомашин руу агаараас довтолж, машинд байсан 2 хүн амиа алдсан байна. Израиль түрэмгийлэл явуулж байгаа тул Палестины ерөнхий сайд Мохаммад Штаийех өчигдөр /2023.05.09/ Саудын Арабт хийхээр товлоод байсан айлчлалаа цуцаллаа гэж Палестины Ерөнхий сайдын тамгын газар өчигдөр мэдэгджээ.

Н.Уртнасан

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler