| |
Израилийн талд тагнуул хийсэн 45 хүнийг баривчилжээ
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 11-нд Газын зурваст явуулсан Израилийн тусгай албаны ажиллагаатай холбоотой Палестины 45 иргэнийг баривчилсан байна. Энэ тухай Ma'an агентлаг мэдээлжээ.
ХАМАС хөдөлгөөний байлдааны жигүүрын хоёр дахь гол хүн болох Марван Исаг устгах зорилгоор Израилийн тусгай алба өнгөрсөн оны 11 дүгээр сарын 11-нд Газын зурваст ажиллагаа явуулсан байна. Хан-Юнис хотын дүүрэгт явуулсан ажиллагааны үеэр тус хөдөлгөөний хээрийн командлагчийг оруулаад долоон босогчийг устгасан байна. Буудалцааны үеэр Израилийн тусгай албаны дэслэгч хурандаа амиа алдаж, нэг офицер шархаджээ.
Энэ ажиллагааны хариуд Палестины бүлэглэл нэг өдрийн турш Израиль руу олон их буугаар зэрэг галласан байна. Израилийн арми үүний хариуд их буугаар гал нээж, агаарын цохилт өгчээ. Ээлжит зэвсэгт мөргөлдөөнийг Египет улсын оролцоотойгоор зогсоосон байна.
Montsame.mn