|
Видео

Шинэ мэдээ

Д.Сумъяабазар дарга аа, эмзэг бүлгийнхний эмчилгээний зардлаар “шоудсан” Д.Цэнд-Аюушийг эрхлүүлсээр байх уу

Д.Сумъяабазар дарга аа, эмзэг бүлгийнхний эмчилгээний зардлаар “шоудсан” Д.Цэнд-Аюушийг эрхлүүлсээр байх уу

 

Хотын дарга Д.Сумъяабазарын хамар доор Засгийн газрын “ШҮҮР” ажиллагаа  ч замхарч, нэмээд Төрийн хэмнэлтийн тухай хууль ч гууль болчихлоо.

Тодруулбал, НЭМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цэнд-Аюуш эмзэг бүлгийн иргэдэд үйлчлэх ёстой “Энэрэл” эмнэлгийн эмчилгээний зардлыг хэдэн арван саяар нь буруу зүйлд зарцуулчхаж. Тус эмнэлэг нь улсдаа ганцхан байдаг нэн ядуу, гэр оронгүй, тэнэмэл, архины хамааралтай очих газаргүй хүмүүст зориулсан тусгай статустай.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “ШҮҮР” ажиллагааны хүрээнд хууль бусаар төрийн албанд томилогдсон “цүнхчин” болон эрх мэдэлтнүүдийн халаасны хүмүүсийг халж байгаа.

Гэтэл тэдгээр хүмүүс ажлаасаа халагдаад явахдаа төрийн мөнгөөр тансаглаж, эргэн тойрны хүрээлэгчдээрээ үдэн гаргуулж байна.

Жишээ нь, Нийслэлийн эрүүл мэндийн ажилчдын үдэлтийн арга хэмжээ гэж сүрхий үйл ажиллагаа саяхан болсон. Мэдээж тэр нь зугаа, цэнгэлийн үдэшлэг байсан төдийгүй тэрхүү архидалтынхаа мөнгийг татвар төлөгчдийн халааснаас сэгсэрсэн байгаа юм.

Өөрөөр хэлбэл, эмзэг бүлгийнхэн буюу цаад дарга нарын чинь хэлдгээр улныхны гэх тодотголтой “Энэрэл” эмнэлгийн эмчилгээний зардлаас сая, саяар нь нууцлан гаргуулж, өөрсдийн хүмүүсээ төрийн албанаас үдэх “шоу”-ндаа зарцуулжээ.

Мэдээж өмнө нь ямар нэг уралдаан, тэмцээн зэрэгт НЭМГ-ынхан дотоодоосоо хөрөнгө босгох буюу харьяа эмнэлгүүдээс хөрөнгө татах үе бишгүй байсан. Гэлээ гээд энэ удаагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цэнд-Аюуш шиг эмзэг бүлгийхнийг эмчилдэг “Энэрэл” эмнэлгийн санхүүгээс татаж, чангааж, хумсалдаг байсныг хамтран ажиллагсад нь хэлж байна.

Хотын дарга, эрхэм Д.Сумъяабазар та, НЭМГ-ын удирдлагуудын зохисгүй үйлдлүүдийг анхаарч, хариуцлага тооцохгүй бол даргын үүргийг нь түр орлон гүйцэтгэгч Д.Цэнд-Аюушаас болж нийслэлчүүд нэг л өдөр эмчилгээний зардал гэх зүйлгүй болчихсон байх вий дээ.

 

https://erennews.mn/article/59810

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.