|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

"Өргөө" амаржих газрын асуудлаас үүдэж, эрүүл мэндийн салбарт шалгалт оруулахаар боллоо

"Өргөө" амаржих газрын асуудлаас үүдэж, эрүүл мэндийн салбарт шалгалт оруулахаар боллоо

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрүүл мэндийн салбарт хяналт шалгалт хийх үүргийг ЗГХЭГ-т өгчээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрүүл мэндийн салбарын асуудлуудыг нэгмөр шийдвэрлэх, цаашлаад энэ салбарт шинэчлэл хийхэд онцгой анхаарах үүрэг чиглэлийг өгсөн.

Өргөө амаржих газрын захирал, ажилчдын хоорондын зөрчил салбарын асуудлыг хөндөх үндсэн шалтгаан болсон. Өргөө амаржих газарт болсон үйл явдалтай холбогдуулан ЗГХЭГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, ажиллаж эхэлсэн. Захиргааны хяналт шалгалтыг ЗГХЭГ-аас зохион байгуулж, явуулна. Эмнэлгийн эмч ажилчдын сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлаар АТГ-т хандаж, хүсэлт тавьж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler