|
Видео

Шинэ мэдээ

В.Зеленский Оростой хийсэн хэлэлцээ үр дүнд хүрээгүй тухай мэдэгджээ

В.Зеленский Оростой хийсэн хэлэлцээ үр дүнд хүрээгүй тухай мэдэгджээ


Беларусийн нутаг дэвсгэрт даваа гаригт (2022.02.28) болсон Киев, Москвагийн төлөөлөгчдийн хэлэлцээрийн үр дүн Украины хувьд нааштай байсангүй хэмээн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.

Хэлэлцээрийн талаар Зеленский видео мэдэгдэл хийж, "Украин, Оросын хооронд эхний ээлжийн хэлэлцээ явагдлаа. Одоогоор бид хүсч байгаа үр дүндtt хүрээгүй байна. Хэлэлцээрийн үеэр Оросын тал байр сууриа илэрхийлж, Украин цэргийн ажиллагаагаа дуусгахын тулд эсрэг Киет тохиромжгүй саналыг дэвшүүлсэн бөгөөд энэ талаар Зеленский "Киев зарим дохиог хүлээн авсан” хэмээн онцолжээ.

Мөн Зеленкий Киев төлөөлөгчдөө буцаж ирсний дараа Оростой хийсэн хэлэлцээрийн үр дүнд дүн шинжилгээ хийж, хоёр дахь шатны хэлэлцээг хэрхэн үргэлжлүүлэхээ шийднэ гэжээ. Өмнө нь Зеленскийн ажлын алба "Хэлэлцээний гол асуудал бол гал зогсоох, Украины нутаг дэвсгэрээс цэргээ гаргах явдал” хэмээн мэдэгдэж байсан юм.

 

ОХУ-ын төлөөлөгчдийг Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский, Украины талаас Батлан ​​хамгаалахын сайд Алексей Резников, ГХЯ-ны дэд дарга Микола Точицкий нар ахалжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler