| |
Видео
Шинэ мэдээ
Казахстаны аюулгүйн хүчний хоёр өндөр албан тушаалтан амиа егүүтгэжээ
Бүгд найрамдах Казахстан Улсад дэгдсэн үймээн намдаж эхэлсэн. Тэгвэл эсэргүүцлийн жагсаал, үймээний оргил өнгөрсний дараа Казахстан Улсын Үндэсний аюулгүй байдлын хорооны хурандаа Азамат Ибраев, Жамбыл мужийн цагдаагийн газрын дарга, генерал Жанат Сулейменов нар амиа егүүтгэсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Үндэсний аюулгүй байдлын хорооны хурандаа Азамат Ибраевын цогцсыг энэ сарын 10-ны өдөр Нурсултан хотод байдаг гэрийнх нь гадаа хашаанаас олсон байна. Урьдчилсан байдлаар хурандаа Азамат Ибраевыг өндрөөс унасны улмаас нас барсан болохыг тогтоосон аж.
Тэгвэл эсэргүүцлийн жагсаалтай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан Жамбыл мужийн цагдаагийн газрын дарга, генерал Жанат Сулейменов амиа егүүтгэсэн талаар Казахстаны "Orda” сайт мэдээлжээ.