|
Видео

Шинэ мэдээ

ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ДЭД ДАРГА АМИА ЕГҮҮТГЭЖЭЭ

Өнгөрсөн баасан гаригт Төрийн тусгай хамгаалалтын албаны дэд дарга, дэд хурандаа Я.Нэргүйбаатар өөрийгөө буудан амиа егүүтгэсэн хэрэг гарчээ. Түүнийг гэртээ ганцаараа байхдаа өөрийгөө буудаж, амиа егүүтгэсэн байсан гэдгийг эх сурвалж мэдээллэжээ.

Төрийн тусгай хамгаалалтад ажиллаж байсан дэд хурандаа Я.Нэргүйбаатар чухам юуны учир амиа егүүтгэсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд олны анхаарлыг ихэд татаж байгаа юм.

Талийгаачийг сайн мэдэх хүмүүс түүнийг өөрийгөө хорлох хүн биш, ямар нэгэн гадны нөлөө байсан байж болзошгүй хэмээн таамаглаж буй юм байна. Энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж эхэлжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler