|
Видео

Шинэ мэдээ

Ч.Сүбэдэйн үхлийг шалгаж эхэлжээ

Ч.Сүбэдэйн үхлийг шалгаж эхэлжээ Загвар өмсөгч Ч.Сүбэдэй амь насаа алдсан тухай мэдээлэл олны анхаарлыг багагүй татаад байна. Түүнийг автомашины ослоор амь насаа алдсан, бусдын гарт амиа алдсан, амиа хорлосон зэрэг зөрүүтэй мэдээлэл гараад байгаа юм. Тиймээс энэ хэргийг цагдаагийн байгууллагын эх сурвалжаас тодруулахад "Цагдаагийн байгууллагын алба хаагчид энэ сарын 1-нд  дуудлагаар очиход Ч.Сүбэдэй нь гэртээ хоолойгоо боомилж амь насаа алдсан байсан. Амиа хорлосон уу, гадны нөлөөтэйгээр амиа алдсан уу гэдгийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Мөрдөн байцаалт хийж дуусмагц энэ асуудал тодорхой болно” гэсэн юм.

Мөн талийгаачийн хойдхын буянд хандивын данс нээж мөнгө цуглуулж байгаа гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр багагүй мэдээлэгдсэн. Тэгвэл Ч.Сүбэдэйн ар гэрийнхний зүгээс "Дүүгийн минь амь насыг юугаар ч сольшгүй. Хандив, өглөг нэхсэн зүйл байхгүй. Тиймээс энэхүү явуургүй зүйлд итгэн хандив өгөхгүй байхыг хүсье” гэжээ.  

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler