|
Видео

Шинэ мэдээ

Зочид буудалд 2 оюутан амиа егүүтгэжээ

Энэ сарын 19-нд Баянзүрх дүүрэгт хоёр оюутан амиа егүүтгэсэн хэрэг гарлаа. Хэрэг зочид буудалд үйлдэгдсэн бөгөөд амиа хорлосон оюутнууд "Их засаг" их сургуулийн оюутнууд байжээ.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, уг хоёр оюутан хоёулаа эрэгтэй бөгөөд нэг нь 21-тэй, нөгөөх нь 23-тай байсан аж. Түүнчлэн тэд нэг ангийн, маш сайн найзууд, хуульзүйн сургуулийн төгсөх курсын оюутнууд байсан талаарх мэдээлэл байгаа юм.

Хэрэг гардаг өдөр буюу энэ сарын 19-ний өдрийн 12:50 цагийн үед "Т” гэх зочид буудлын өрөөнд хүн нас барсан байна гэх мэдээлэл Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагынхан очиход талийгаачдын нэг Сэлэнгэ аймгийн харъяат, 21 настай эрэгтэй А зочид буудлын өрөөний хананд суулгасан зурагтын сууринаас мяндсан уяагаар боомилон амиа егүүтгэсэн байсан бол Дундговь аймгийн харъяат, 23 настай Б угаалгын өрөөний шүршүүрний бариулаас боомилон амиа алдсан байжээ.


Тэднийг буудлынхаа өрөөнд өөрсдийгөө боомилсон байхад нь тус зочид буудлын ажилчид олж, цагдаагийн байгууллагад мэдэгджээ.

 

 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад "Хоёр залуу зочид буудлын өрөөнд амиа хорлосон хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Хэргийг харъяа дүүргийнх нь цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler