|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Нурсултан Назарбаeв огцорлоо

Нурсултан Назарбаeв огцорлоо

 


АСТАНА. /Kazinform/. Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев албан тушаалаасаа огцорлоо. "Би Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болгох шийдвэр гаргалаа" гэж тэрбээр үндэсний телевизээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ мэдэгджээ.

Одоо Казахстан улсын Ерөнхийлөгчийн үүргийг тус улсын парламентын сенатын танхимын дарга Касым-Жомар Токаев ерөнхийлөгчийн сонгууль явуулах хүртэл гүйцэтгэнэ.  Түүний огцрох болсон шалтгаан тодорхойгүй байна.  Гэхдээ тэрбээр огцорсныхоо дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, "Нур Отан" намын дарга болон Үндсэн хуулийн зөвлөлийн гишүүн хэвээр үлдэнэ.

Назарбаев Казахстаны Ерөнхийлөгчийн албыг 1990 оноос хойш хашсан билээ. Тэрбээр 2015 онд таван жилийн хугацаатайгаар улиран сонгогдсон юм. 

Нурсултан Назарбаев Казахстаны төрийн тэргүүний суудлаас бууснаар түүхийн бүхэл бүтэн эрин үе төгсгөл болж, бүх салбарт томоохон өөрчлөлтүүд гарч эхэлнэ гэж олон улсын шинжээчид үзэж байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler