|
Видео

Шинэ мэдээ

Нурсультан Назарбаев Ерөхийлөгчийн ээлжит бус сонгуульд өрсөлдөнө

Казахстаны төрийн тэргүүн Нурсультан Назарбаев ирэх сарын 26-нд болох Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд нэрээ дэвшүүлэх бодолтой буйгаа илэрхийлсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, тэрээр Нур Отан намын хурлын үеэр "Ирэх сонгуульд миний нэрийг дэвшүүлэх тухай та бүхний саналыг хүлээж авах бодолтой байгаа" гэсэн байна. Өдгөө 74 настай Назарбаев 1991 онд Зөвлөлт Холбоот Улс задарснаас хойш өнөөг хүртэл Казахстаны төрийг тэргүүлж байгаа бөгөөд 2011 оны дөрөвдүгээр сард болсон сонгуулиар сонгогчдын 95 орчим хувийн саналаар дөрөв дэх удаагаа дахин сонгогдсон юм. Мөн тухайн жил бүх нийтийн санал хураалтаар Назарбаевын бүрэн эрхийн хугацааг 2020 он хүртэл сунгахаар шийдвэрлэсэн ч тэрээр татгалзсан юм. Хууль ёсоор Ерөнхийлөгчийн дараагийн сонгууль ирэх жил болох учиртай ч Назарбаев хугацааг ирэх сард болгож наашлуулах шийдвэр гаргасан аж.

 

Тэрээр энэхүү шийдвэрээ дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор улс оронд улс төрийн тогтворгүй байдал үүсэхээс сэргийлсэн алхам хэмээн тайлбарлажээ. Казахстаны Үндсэн хуульд нэг нэр дэвшигч дараалан хоёроос дээш удаа Ерөнхийлөгчөөр сонгогдохыг хориглосон байсан ч Назарбаев 2007 оны тавдугаар сард энэ заалтыг өөрчилсөн юм.


ҮНДЭСНИЙ ШУУДАН

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler