| |
Видео
Шинэ мэдээ
Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараараа 64 орноос 62-т оржээ
Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс "Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2021”-г эрхлэн гаргажээ. Уг тайланд нийт 64 улсыг хамруулж судалсан бөгөөд манай улс сүүлээсээ хоёрт буюу 62-д эрэмбэлэгджээ. Энэ нь өмнөх оныхоос 2.99 оноогоор /2020 онд 43,68 байсан/ буурсан үзүүлэлт юм.
Үндсэн 3 шалгуур үзүүлэлтээр нь харвал Монгол Улс мэдлэг гэсэн бүлгээр өнгөрсөн жилтэй адилхан 58-т эрэмбэлэгдсэн бол технологиор нэг байр, ирээдүйд бэлэн байдал гэсэн үзүүлэлтээр гурван байр тус тус ухарчээ.