|
Видео

Шинэ мэдээ

"УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнд н.Мөнхбат гэх туслах байхгүй"

 

 
ХӨСҮТ-ийн дарга Н.Эрдэнэхүү ковидын халдвар авсан үедээ хуурамч бичиг баримт бүрдүүлэн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн туслах ХӨСҮТ-ийн Элэг шилжүүлэн суулгах албаны дарга, гишүүний найз н.Мөнхбаттай хамт Турк улсыг зорьсон гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр явсан. 
Тодруулбал, Asu.mn сайтад ХӨСҮТ-ийн дарга Н.Эрдэнэхүү ковидын халдвар авсан үедээ эмнэлэгийн ажилчид болон удирдлагуудад тараагаад зогсохгүй арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Турк улс руу явсан. Тэр ч бүү хэл тэрээр тус аялалдаа Ж.Чинбүрэнгийн туслах н.Мөнхбаттай хамт явсан хэмээжээ. 
Харин уг асуудалд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн зөвлөх Б.Дэмбэрэл өөрийн цахим хариу мэдэгдэл хийсэн байна. Тэрээр "УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнд н.Мөнхбат гэж туслах байхгүй болохыг эх сурвалжын ажлын албанаас хариуцлагатайгаар мэдэгдэе" гэлээ. 
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler