|
Видео

Шинэ мэдээ

Монголчуудын дансны дугаар, нэр, хаяг, утасны дугаар хар зах дээр 700 АМ.ДОЛЛАРААР ХУДАЛДААЛАГДАЖ байна

  

Монголчуудын дансны дугаар, нэр, хаяг, утасны дугаар хар зах дээр 700 АМ.ДОЛЛАРААР ХУДАЛДААЛАГДАЖ байна

 

 

Өнөөдөр өглөөнөөс эхлэн Монгол Улсын 2,3 сая иргэний 4 сая орчим мэдээллийг 700 ам.долларын үнэтэйгээр худалдаалж байна гэх зар raidforums.com гэх хакеруудын сайтад байршиж байна гэх мэдээлэл цацагдсан.  Уг сайтын Marketing Database буюу зарын хэсэгт PieWithNothing гэх нэртэй хэрэглэгч Монгол Улсын 2.3 сая иргэний нэр, овог, утасны дугаар, и-мэйл хаяг, гэрийн хаяг, ажил, регистрийн дугаар мэдээлжээ. 2019 оны есдүгээр сард элссэн уг хэрэглэгч "Хэрвээ энэ мэдээллийг худалдаж авахыг хүсвэл та над руу зурвас бичнэ үү" гэж бичсэн байжээ. 


Тус сайтад хакерууд олж авсан мэдээллийн сан, хэрэглэдэг арга техник, аль нэг байгууллагын сүлжээнд хандах гарц зэргийг наймаалцдаг байна.

Гэвч үнэхээр тэд монгол иргэдийн мэдээллийг худалдаалж байгаа юу эсвэл 700 доллар залилах гэсэн арга зам уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Дээрх асуудлын дагуу ТЕГ, Үндэсний дава төв, Харилцаа холбоо, Мэдээлэл, технологийн газар хуралдаж байгаа аж.  Сануулахад, Монголбанкны сайт өчигдөр хакердуулсан билээ. Уг асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн албан ёсоор тайлбар хийхээр болоод буй. Мөн Монголбанкнаас сайт нь хэдийгээр хакерт өртсөн ч иргэдийн мэдээлэл байдаггүй гэх тайлбарыг өгчээ.

 May be an image of text

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler