|
Видео

Шинэ мэдээ

Шүүхээс 13 хүний эцэг, эх байх эрхийг хасчээ

Шүүхээс 13 хүний эцэг, эх байх эрхийг хасчээ


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурал хийлээ.

Шүүхээс энэ оны эхний гурван улирлын байдлаар эцэг эх байх эрхийг хассан 13 хэргийг шийджээ. Өмнөх онд энэ төрлийн долоон хэрэг шийдвэрлэж байсан бол энэ оны эхний гурван улирлын байдлаар 85.7 хувиар өссөн байна.

Энэ төрлийн хэрэг жилд дунджаар арав бүртгэгддэг бол энэ жилээс өсөх хандлагатай байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.


Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйл. Эцэг, эх байх эрх хасах

30.1.Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler