|
Видео

Шинэ мэдээ

Pfizer-ийн вакцин 12-18 насны хүүхдүүдийн эмнэлэгт хэвтэх эрсдэлийг 93%-иар бууруулдаг

 

Pfizer-ийн вакцин 12-18 насны хүүхдүүдийн эмнэлэгт хэвтэх эрсдэлийг 93%-иар бууруулдаг


Америкийн эм зүйн Pfizer компани, Германы BioNTech компанийн хамтран боловсруулсан COVID-19-ийн вакцин 12-18 насны хүүхдүүдийн эмнэлэгт хэвтэх эрсдэлийг 93%-иар бууруулдаг. Энэ тухай АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC)-ийн шинэ судалгаа харуулж байна.Шинжээчид хүүхдийн 19 эмнэлгийн коронавирусээр эмнэлэгт хэвтсэн 179 өвчтөний мэдээллийг зургаадугаар сараас есдүгээр сард судалжээ. Оролцогчдын 97% нь вакцин хийлгээгүй аж. Үүнээс гадна өвчтөнүүдийн 16%-д нь амьсгал дэмжих аппарат шаардлагатай болжээ. Тэд бүгд тарилгагүй байв.Судлаачид вакцин чухал, ялангуяа АНУ-ын залуу үеийг COVID-19-ийн хүндрэлээс хамгаалахын тулд вакцин хийх шаардлагатай болохыг үүгээрээ баталжээ.
АНУ-д 12-оос дээш насны хүүхдүүд Pfizer/BioNTech-ийн вакцин хийлгэх боломжтой. Харин одоо 5-аас дээш насныханд вакцин хийлгэх зөвшөөрөл хүсэх гэж байна.

Эх сурвалж:TSN

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler