|
Видео

Шинэ мэдээ

Иргэдээ, ХААН банкнаас татгалзаарай

Иргэдээ, ХААН банкнаас татгалзаарай

 

"Гэмт этгээдүүдийн буруутай үйлдлээс алдагдсан мөнгийг бид хариуцахгүй” гэж хэлж байгаа нь ямар их дарангуйлал, луйвар вэ.

Хадгаламж эзэмшигчидтэй "Мөнгийг чинь хадгалж байя” гэж гэрээ байгуулахдаа, Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудад үндэслэсэн нь мэдээж. Хамгийн энгийнээр бодоход хадгаламж эзэмшигчидтэйгээ ядаж л гэрээ байгуулж тарнаа даа. Гэтэл Монгол Улсад мөрдөгддөг тэрхүү хууль тогтоомж, гэрээ контракт нь өнөөдөр нэг банкны өмнө СӨХӨРЧ байгааг харах ямар их  гутамшиг вэ.

Үгүй тэгээд яаж ч бодсон өөрийнхөө дансанд байгаа мөнгөө  хүнд яриад тайлагнаад яриад явахгүй нь мэдээж. Тйимээс л иргэд "ХААН банк мэдээлэл алдаж байна” гэж буруутгаж байгаа. Харин тус банкны зүгээс бултах аргаа хайж ядахдаа иргэд рүү бухаж, бас Монгол банкийг ч сэжиглэж байгаа тухай хэд хэдэн удаа ам алдсан байдаг.  

Гэхдээ энд цэвэр хариуцлагын асуудал, үйлчилгээний соёл яригдах нь тодорхой. Иргэний утсанд шөнө 03:00 цагийн үед "Таны нууц үг солигдлоо” гэх мэдээлэл ирсний дараа буюу 20 минутын дараа 16 сая төгрөг, 4 цагийн дараа 4 сая төгрөгийг 2 удаагийн үйлдлээр гараад авсан байхад мэдээлэл нь  өглөөний 09:00 цагт ирсэн байдаг. Хэдийгээр үйлчилгээ нь муу байгааг харуулж байгаа ч нөгөөтэйгүүр "ХУЛГАЙЧТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАЖ” гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Өөр нэгэн хадгаламж эзэмшигчийн данснаас 2 удаагийн үйлдлээр мөнгө аваад бүр койн болгоод гадагш нь гаргачихсан гэхээр хэн нэг захын Дорж, Дулмаагийн хийсэн ажил яавч биш.

Монголын нийт банкууд дотроос активын хэмжээгээрээ  тэргүүлдэг гэдэг ч  харин ч "ХАМГИЙН ӨЛӨН” нь гэд хэлчихье. Харилцагчийн данс руу мөнгө ороход нь шимтгэл авна. Гарахад нь бүр ч ахиуг авна. Мөн данснаас гарч байгаа мэдээллийг 5000 мянган төгрөгөөс эхлүүлдэг нь ХААН банкныхны бас л идэх нэг арга нь. Тэгвэл өдгөө дэлхийн хаана ч  дансанд орсон бутархай мөнгөнд нь хүртэл орлого, зарлагын мэдээлэл өгдөг болсоор удаж байна.

Банкны үйлчилгээний соёлоор улс орны хөгжлийг тодорхойлдог гэдэг. Тэгвэл ХААН банкны үйлчилгээ үнэндээ Монгол Улсын  нэр нүүрийг барж байна. Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, дүрэм журмыг удаа дараа гишгэлсэн ХААНЫХАНД хариуцлага тооцохгүй байгааг "ТОМ ХУЙВАЛДААН” гэж олон нийтийн зүгээс  харж, татгалзах шийдвэр гаргаад эхэлчихлээ. Маш зөв шийдвэр. ХААН банкнаас татгалзацгаая.

Шатахуун, түлш, түгжрэл гээд бөөн стресс бухимдал дунд амьдарч байж ядаж л ХААНААС айхгүй амьдарцгаая л даа.

https://erennews.mn/article/50073

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler