|
Видео

Шинэ мэдээ

Э.Оюунболдын аварга цолыг хураалаа

 Аварга цолыг тэрбум төгрөгийн найраагаар авсан гэх яриа яагаад гарав?

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Э.Оюунболдын 2019 оны наадамд түрүүлж хүртсэн аварга цолыг хураажээ. Э.Оюунболд нь тэр наадамд барилдахдаа допинг хэрэглэсэн нь тогтоогдож, улмаар  Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдрийн 398 дугаар тогтоолоор түүний Улсын аварга цолыг хүчингүй болгоод байсан юм.

Уг шийдвэр биелсээр Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу Э.Оюунболдод 9-ийн даваанд өвдөг шороодсон Увс аймгийн Ховд сумын харьяат, Химон Констракшн ХХК, "Увс нуур" бөхийн дэвжээний бөх Монгол Улсын аварга Н.Батсуурь даян аварга, 8-ын даваанд унасан Улсын арслан Содномдорж "Үлэмж бадрах” чимэг, 7-ийн даваанд унасан Д.Анар "Улсын заан”, 6-ын даваанд унасан Б.Цэдэнсодном "Улсын харцага”, 5 даваанд унасан Н.Мустафа "Улсын начин” цолыг тус тус хүртэхээр боллоо.

Мөн 2020 оны Үндэсний баяр наадмаар нэр бүхий бөхчүүдээс сэргээшийн төрлийн бодис илэрч тус бөхчүүд хүлээн зөвшөөрсөн. Иймд Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу М.Бадарчид "Улсын гарьд”, Ц.Одбаярт "Улсын заан”, Ц.Мөнхбаяр, Ш.Пүрэвгарьд, Б.Орхонбаяр нарт "Улсын харцага”, Б.Суманчулуун, Ц.Сангидорж нарт "Улсын начин” цолыг тус тус хүртээхээр болжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler