|
Видео

Шинэ мэдээ

Улсын аварга Э.Оюунболд Улсын арслан Ц.Содномдоржоор гурав давлаа Спорт

Улсын аварга Э.Оюунболд Улсын арслан Ц.Содномдоржоор гурав давлаа

Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөх дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдааны гурвын даваа яг одоо явагдаж байна. Гурвын даваанд Улсын Аварга Э.Оюунболдыг допингтой холбоотой цолыг нь хураах шүүхийн шийдвэр гарсан учраас Улсын Арслан Ц.Содномдорж тэргүүтэй бөхчүүд Арслан цолтой барилдах ёстой хэмээн эсэргүүцээд байсан. Тэгвэл маргаан эцэслэгдэж Аварга цолтой барилдсан юм. Улмаар Э.Оюунболд аварга гурвын даваанд Улсын арслан Ц.Содномдоржийг амлан авч барилдан олныг гайхшруулсан. Хоёр бөхийн барилдаан тийм ч удаа үргэлжилсэнгүй Э.Оюунболд аварга давж гурав дахь даваагаа авсан байна.

dddddddddddddddddddddddddd.jpg 

Энэ бөхийн барилдаанд допинг хэрэглэсэн нь тогтоогдож шийтгэл хүлээсэн хэд хэдэн бөхчүүд барилдаж байгаа. Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын харцага Б.Бат-Орших нар барилдахынхаа өмнө олон түмнээс уучлалт хүссэн. Харин Улсын Аварга Э.Оюунболдын хувьд шүүхээс цолыг нь хураах шийдвэр гарсан ч ерөнхийлөгч албан ёсоор зарлиг гаргаагүй учир энэ удаагийн барилдаанд Улсын аварга цолтойгоор оролцож байгаа юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler