| |
Видео
Шинэ мэдээ
Савангаар хийсэн нэрийн хуудас
БНСУ-ын Инчон хотод байгальд ээлтэй, нэрийн хуудсан саван үйлдвэрлэж, ирэх 8 дугаар сараас бодитоор хэрэгжүүлэхээр болжээ.
Энэхүү савангаар хийсэн нэрийн хуудас нь дөрөвдүгээр сард болсон " I'm Bubble " арга хэмжээний үеэр туршигдсан бүтээгдэхүүн юм. Иргэдээс ирэх хариу дэмжлэг сайн байсан тул Инчон хотын захиргаа үүнийг дэмжиж ажиллахаар болжээ.
"Ковид-19” цар тахлын үед хэрэгжүүлж буй энэ санааг хүмүүс ихээр дэмжиж байгаа бөгөөд худалдаанд гармагц Инчон хотын төрийн албан хаагчид, томоохон компанийн гүйцэтгэх захирлууд гэх мэтчилэн тус хотод албан ажил эрхэлж буй бүхий л хүнийг цаасан нэрийн хуудсаа эко нэрийн хуудсаар солихыг уриалж байна.