Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын 130 км замыг нээжээ. Тус замын нийт өргөн 11 метр бөгөөд замын даацыг нэг автомашин 11 тонн гэж тооцоолсон аж.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар энэ сарын 8-нд Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, шинэчлэх ажлын явцтай танилцсан. Нийт 204.11 км замын бүтээн байгуулалтын ажлыг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголтын банкны тусламжтайгаар хэрэгжүүлж байгаа юм. Одоогийн байдлаар 130 км замын ажил дуусч, зорчих боломжтой болжээ. Нэгдүгээр багц 45 км зам дээр 300 гаруй тэмдэг тавих шаардлагатай ч цар тахлын улмаас үлдсэн материалыг татан авч чадахгүйд хүрч хэсэг саатсан байна.
Замын гол бүтээн байгуулалтын ажлууд дуусч, замын хөдөлгөөнийг нээсэн байна. Нийт таван багц ажил хэвийн үргэлжилж байгаа юм байна. Азийн хөгжлийн банкнаас хоёр, дөрөвдүгээр багцыг цуцалсан. Тус банкны санхүүжилтээр эхлүүлсэн нэгдүгээр багцын замын ажил дууссан. Хоёрдугаар шатны ажил гүйцэтгэгчгүй. Дараагийн компаниуд шалгарч чадаагүй. Зам, тээврийн хөгжлийн яамнаас тендер зарлаж, саналаа Азийн хөгжлийн банкинд хүргүүлжээ. Банк саналыг хүлээн авсан ч эцсийн хариуг одоо хүртэл өгөөгүй байгаа аж.