| |
С.Очирбат: Дарханы замын ажлыг ирэх оны арванхоёрдугаар сараас өмнө дуусгана
Улаанбаатар-Дархан чиглэлийн нийт 204.11 километр замын бүтээн байгуулалтын ажлыг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголтын банкны тусламжтайгаар хэрэгжүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 113 км замын ажил дуусч, зорчих боломжтой болсныг албаны хүмүүс мэдээллээ. Нэгдүгээр багц 45 км зам дээр 300 гаруй тэмдэг тавих шаардлагатай ч цар тахлын улмаас үлдсэн материалыг татан авч чадахгүйд хүрсэн байна.
Монгол Улсын зөвлөх инженер С.Очирбат "Өнөөдрийн байдлаар замын гол бүтээн байгуулалтын ажил дуусч, замын хөдөлгөөнийг нээсэн. Нийт таван багц ажил хэвийн үргэлжилж байна. Азийн хөгжлийн банкнаас хоёр, дөрөвдүгээр багцыг цуцалсан. Тус банкны санхүүжилтээр эхлүүлсэн нэгдүгээр багцын замын ажил дууссан
Хоёрдугаар шатны ажил гүйцэтгэгчгүй байгаа. Зам, тээврийн хөгжлийн яамнаас тендер зарлаж, саналаа Азийн хөгжлийн банкинд хүргүүлсэн. Банк саналыг хүлээн авсан ч эцсийн хариу өгөөгүй байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй таван гүйцэтгэгч бүгд Хятадын компани байсан.
Энэ жил 1000 гаруй хүн бүтээн байгуулалтын ажилд оролцох байсан ч цар
тахлын улмаас ирж чадаагүй. Тиймээс гүйцэтгэгчээр нь монгол компани
ажиллуулах санал гаргасан. Үүний дагуу Дарханы зам дээр монголчууд
ажиллаж байна. Цөөхөн л хятад ажилчид бий. Замын ажлыг 2022 оны
арванхоёрдугаар сараас өмнө дуусгахаар төлөвлөсөн" гэлээ.