|
Видео

Шинэ мэдээ

Налайхын чиглэлийн 4.4 км замын зорчих хэсгийг энэ сарын 23-ны өдөр нээнэ

Налайхын чиглэлийн 4.4 км замын зорчих хэсгийг энэ сарын 23-ны өдөр нээнэ

 


Нийслэлийн төсөв, Замын сангийн хөрөнгөөр Нийслэлийн Налайх дүүрэгт хийгдэж буй "Налайх-Чойрын чиглэлийн авто замын уулзвараас Төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэлх 4.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил” эрчимтэй үргэлжилж байна.

Ажлын хүрээнд трасст өртсөн инженерийн шугам сүлжээ, авто замын газар шорооны ажил бүрэн дуусч, эхний хэсгийн 2.3 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 10-ны өдөр нээсэн. Өчигдрийн байдлаар хоёрдугаар хэсэг буюу үлдсэн 1.2 км авто замын хашлага суурилуулалт болон асфальтбетон хучилтын бэлтгэл ажлууд хангагдаад байна.

Авто замын хоёрдугаар хэсгийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 23-ны өдөр нээхээр төлөвлөөд байгаа аж. Тус ажлыг гэрээт хугацаанаас нь өмнө 30 гаруй техник хэрэгсэл, 85 инженер техникийн ажилчид шахуу график төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэж байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler