|
Видео

Шинэ мэдээ

Цагаанхадны "тэг" зогсолтын горимыг энэ сарын 20-ныг хүртэл сунгав

Цагаанхадны "тэг" зогсолтын горимыг энэ сарын 20-ныг хүртэл сунгав

 

Өмнөговь аймгийн Ханбогд сумын "Цагаан хад" суурьшлын бүсэд Covid-19-ийн тохиолдол нэмэгдсэний улмаас зургадугаар сарын 24-ний 06:00 цагаас долдугаар сарын 6-ны 06:00 цаг хүртэл тэг зогссон билээ. Халдварын тохиолдол буурахгүй байгаатай холбоотойгоор Ханбогд сумын Засаг дарга энэ сарын 4-ний өдөр захирамж гаргаж, дахин долдугаар сарын 20-ныг хүртэл тэг зогсох шийдвэр гаргасан байна.

Энэ хугацаанд Цагаанхад суурьшлын бүс дэх үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг 08:00-16:00 цагийн хооронд явуулахаар тогтжээ. Тус сум руу орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарласантай холбогдуулан хулгайн тээвэр болон зөвшөөрөлгүй тээврийн хөдөлгөөнд хатуу хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд хариуцлага тооцож ажиллах аж.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler