![]() |
Видео
Шинэ мэдээ
ЦЕГ: Биеэ үнэлэлт зохион байгуулсан үндэслэлтэй байна, бичлэгт байсан хүмүүсээс мэдүүлэг авсан
2 сарын 20-ны өдөр эрх шүүхийн эрх мэдэл бүхий хэсэг хүмүүс PARKVIEW хотхонд хэсэг бүлэг эмэгтэйчүүд цуглуулсан бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Бичлэг цацагдаад хоёр хонож байгаа ба гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа байж болзошгүй учир мэдүүлэг авч шалгаж байна.
ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү: "Энэхүү бичлэгт гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй зүйлүүд яригдаж байна. МУ-ын эрүүгийн хуулийн 12.6.1-д заасан биеэ үнэлэлтийг зохион байгуулсан гэдгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналтай прокурорт хүргүүлсэн. Тухайн газар байсан хүмүүсээс тайлбар авч материалжуулсан. Биеэ үнэлэлт зохион байгуулсан гэх үндэслэлтэй байна гэж үзсэн. Нэр дурдсан хүмүүсээс тайлбар авсан, Цагдаагийн байгууллагаас шалгаж байна"гэв.
