![]() |
Видео
Шинэ мэдээ
Хүний эрхийн үндэсний комиссоос УОК-т шаардлага хүргүүлнэ
Нэгдүгээр төрөх эмнэлэгэт амаржсан эхийг ХӨСҮТ рүү хүргүүлэхдээ хүнлэг бус, хайхрамжгүй хандсан асуудлаар Хүний эрхийн үндэсний комиссоос Улсын Онцгой комисст шаардлага хүргүүлэхээр болжээ.
Өнгөрсөн хугацаанд ХЭҮК-оос УОК-т нийт 6 шаардлага, зөвлөмжийг хүргүүлсэн байна.
Байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулахаар шаардлага хүргүүлдэг. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд зааснаар ХЭҮК-ын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.
