| |
Өвөр Монголын соёлын өдрүүдийн нээлт цахимаар боллоо
БНХАУ-ын ӨМӨЗО-ны соёлын өдрүүд "Хятад орныг танин мэдэх-Монгол Улстай холбогдох” сэдвийн дор болж байгаа бөгөөд нээлтийг цахимаар зохион байгууллаа. Өвөр Монголын цахим соёлын өдрүүдийн нээлтийг "Цар тахалтай хамтран тэмцсэн Хятад, Монголын найрамдлын хуудсыг хамтаар бичиглэв” хэмээх сэдэвтэйгээр нээсэн юм.
Энэ нь хоёр улсын Төрийн тэргүүний хүмүүнлэгийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд болон Монгол, Хятадын соёлын солилцоог хөгжүүлэхэд ахиц үзүүлнэ хэмээн онцолж байна.
Соёлын өдрүүдийн үеэр "Найрамдлын солонго” уран сайхны концерт, "Цэцэгсийн анхилам” Бээжин жүжгийн нэрт жүжигчдийн концерт, "Бадран дэлгэрэх” орчин үеийн балетын тоглолт, Хятад улс иргэдээ хэрхэн ядуурлаас гаргаж буйг харуулсан "Сайн сайхан амьдралын эрэлд” үзэсгэлэн, "Инновацийн сайн сайхан амьдрал” соёл, аялал жуулчлалын шилдэг бүтээлийн үзэсгэлэн, "Үзэсгэлэнт сайхан Хөхнуур”, "Солонгорсон Гүйжөү” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэх юм байна. Мөн Хятадын олон ангит киноны өдрүүд, "Үзэсгэлэнт сайхан Хятад орон” аялал жуулчлалын экспо, "Хятад орны амтат хоол” сурталчлах арга хэмжээ болох юм.
Соёлын өдөрт зориулан зохион байгуулагдаж буй дээрх арга хэмжээнүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг www.cri.cn болон www.solongonews.mn зэрэг сайтуудаас хүлээн авах боломжтой юм.