|
Видео

Шинэ мэдээ

Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн зарсан 214 аж ахуйн нэгжийг илрүүлжээ

 

Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн зарсан 214 аж ахуйн нэгжийг илрүүлжээ

 

Хүнсний зах, худалдааны төвүүд хугацаа нь дууссан, хадгалалтын горим зөрчсөн хүнсний бүтээгдэхүүн борлуулж байсан зөрчил илэрчээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зөрчил гаргасан  214 аж ахуй нэгжийн  таван сая 196 мянган төгрөгийн өртөг бүхий хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг устгуулах арга хэмжээ авлаа.

Үүнд 519 нэр төрлийн 2012 ширхэг, 39.8 кг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн багтжээ. Мөн хөл хорионы үед зах худалдааны  төвүүд халдвар хамгааллын дэглэм зөрчсөн байна. Тухайлбал, халуун хэмжигчгүй, хүн хоорондын зай баримтлах нөхцөлийг бүрдүүлээгүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler