| |
Видео
Шинэ мэдээ
НХМГ-ын шалгалтаар хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн, шошгын зөрчил илэрчээ
НМХГ-аас "Төрийн хяналт-Иргэн таны төлөө" аяны хүрээнд "Тоса худалдааны төв”-ийн орчимд хяналт шалгалт хийж, тарваганы таван ширхэг тулам илрүүлэн ЗӨСҮТ-д хүлээлгэн өгч тухайн орчныг ариутгаж халдваргүйжүүлэв.
Зөрчил гаргасан иргэдэд "Зөрчлийн тухай” хуулийн дагуу торгууль, нөхөн төлбөр ногдуулан, тус худалдааны төвийн түрээслэгчид болон худалдан авагчдад холбогдох хууль, тогтоол, шийдвэр, тушаалын талаар мэдээлэл өгөв.
Мөн нийслэлийн ЕБС-иудын орчинд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, ТҮЦ-үүдэд хяналт шалгалт хийхэд хаана, хэзээ, хэн үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хавчуургатай талх, ороомог, пирошки, хэрэглэх хугацаа нь дууссан кисель, халба, хаяг шошгын зөрчилтэй төрөл бүрийн чихэр, сироп зэрэг бүтээгдэхүүн худалдаж байсан зөрчил илэрчээ.
Хаяг, шошгын зөрчилтэй хаана, хэзээ, хэн үйлдвэрлэсэн тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг иргэдэд сэрэмжлүүлж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв.