|
Видео

Шинэ мэдээ

Гарал үүсэл тодорхойгүй их хэмжээний жимсийг цэцэрлэгүүдэд нийлүүлжээ

Гарал үүсэл тодорхойгүй их хэмжээний жимсийг цэцэрлэгүүдэд нийлүүлжээ Нийслэлийн 9 дүүргийн төрийн өмчит 172 цэцэрлэгт хүнс нийлүүлдэг  нийслэлийн өмчит байгууллагуудад НМХГ-аас шалгалт хийжээ.


Шалгалтаар цэцэрлэг, ясли, эмнэлэгт хүнс  нийлүүлдэг байгууллагууд бүгд түрээсийн, зориулалтын бус байранд үйл ажиллагаагаа явуулж, тээвэрлэлт хийж буй машинууд нь ч зориулалтын бус байгаа нь тогтоогдсон байна.


Мөн шалгалтын явцад нийт 85 зөрчил илэрсэн бөгөөд үүнд хүнс хангамжийн төвүүдийн хүнсний агуулах нь 1950-1970 онуудад баригдсан, хүнсний агуулахын чиглэлээр ашиглах боломжгүй зориулалтын бус байртай зэрэг зөрчил илэрсэн аж.


"Өсвөр үе хүнс”, "Асгат” НӨҮГ нь улсын байцаагчийн дүгнэлтээр акт тогтоосон байранд үйл ажиллагаа явуулж байгаа, Чингэлтэй дүүргийн "Багачууд хүнс” НӨҮГ нь ААН болон хувь иргэнээс гэрээ хийгээгүй хүнсний бараа татсан, гарал үүсэл нь тодорхойгүй байгалийн жимс их хэмжээгээр хадгалан цэцэрлэгүүдэд түгээлт хийж байсан аж.


Мөн Сонгинохайрхан дүүргийн "Хүнс хангамж төв” НӨҮГ нь хугацаа дууссан гэрээгээр хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж байсан ба гарал үүсэл нь тодорхойгүй, чанарын баталгаажилтгүй жимс, жимсгэнийг цэцэрлэгүүдэд  нийлүүлэлт хийж байсан нь илэрчээ. Ийнхүү хангалтгүй ажиллаж байсан нийслэлийн өмчит 5 хүнс ханган нийлүүлэх байгууллага нь  түгээлтийн 10 машинтай бөгөөд тэдгээр машины 7 нь зориулалтын бус, тусгай зориулалтын тоноглолгүй, хөргөх төхөөрөмж, дулаан хэмжих хэрэгсэлгүй, чанарын шаардлага хангахгүй байгаа юм байна.
 

mnews.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler