|
Видео

Шинэ мэдээ

Ирэх сарын нэгнээс Европын холбоо хилээ нээнэ

 

Ирэх сарын нэгнээс Европын холбоо хилээ нээнэ

 

Цар тахлын улмаас хаагдсан хилээ Европын холбоо зарим орны иргэдэд зориулан нээх шийдвэр гаргасан байна. Тодруулбал Европын холбооны 27 гишүүн орны байнгын төлөөлөгчдийн хороо ирэх сарын нэгнээс хилээ нээж, иргэдийг нь нэвтрүүлэх орнуудын жагсаалтыг гаргасан талаар RG мэдээллээ. 

 Эх сурвалжийн мэдээлснээр, Австрали, Алжир, Гүрж, Канад, Марокко, Шинэ Зеланд, Руанда, Серби, Таиланд, Тунис, Уругвай, Черногор, Өмнөд Солонгос, Япон улс багтжээ. Мөн Британийн оршин суугчид Европ руу хөл тавьж болох бөгөөд харин хятадуудын хувьд онцгой нөхцөл тавьж, БНХАУ харилцан хилээ нээвэл иргэдийг нь нэвтрүүлнэ гэсэн ч Бээжин одоогоор энэ нөхцлийг зөвшөөрөөгүй байгаа аж.

Гишүүн орнуудын байнгын төлөөлөгчдийн хорооны онцолсноор халдварын тархалтын шалгуурыг харгалзан улс орнуудын жагсаалтыг гаргасан бөгөөд эцсийн хувилбарыг албан ёсоор өнөөдөр буюу зургадугаар сарын 29-ний өдөр батлах аж. Түүнчлэн жагсаалтыг хоёр долоо хоногт нэг удаа дахин авч хэлэлцэн, коронавирусийн халдвар жагсаалтад багтсан улс орнуудад дахин хүчтэй дэгдвэл тухайн орныг хасах зэрэг арга хэмжээ авах юм байна.

 

Г.Бямбасүрэн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler