| |
Ц.Оюунгэрэл: Би АН-ын даргад нэрээ дэвшүүлнэ
АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл www.gogo.mn сайтад ярилцлага өглөө. Тэрбээр намынхаа ялагдалд дүгнэлт хийжээ.
Тэрбээр "Манай намд эмэгтэй дарга урьд нь байгаагүй. Эмэгтэйчүүд дандаа л эрэгтэй дарга нарыг гаргахад арын албанд нь ажиллаж байсан байна. Тиймээс би ч гэсэн нэрээ дэвшүүлэхээр зориглож байна.
Нам бол сайн дураараа нэгдэж буй хүмүүсийн бөөгнөрөл байж ард түмэн хүлээн зөвшөөрдөг юм байна. Тиймээс манай намд 100 сая төгрөгийн дэнчин төлөхгүйгээр, яг тойргийнх нь иргэдийн хүссэн хүнийг дэвшүүлдэг бүтэц зохион байгуулалт хэрэгтэй.
Би Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дарга болохдоо дэнчинг байхгүй болгосон. Хамгийн сайн шийдэл хамгийн мөнгөгүй үед гардаг.
АН-ын шинэ даргыг батлахад 90 хоногийн хугацаа бий. Ёсдүгээр сарын 25 гэхэд шинэ дарга гарж ирэх ёстой. Энэ хугацаанд дүрмээрээ ажиллаж чадвал АН орон нутгийн сонгуульд "цоо" шинэ дүр төрхтэйгөөр орох боломжтой" хэмээсэн юм.