|
Видео

Шинэ мэдээ

Ж.Батзандан: "Шинэ эвсэл"-ийн тэргүүнээсээ огцорч байна

 

Ж.Батзандан: "Шинэ эвсэл"-ийн тэргүүнээсээ огцорч байна

 

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүн өчигдөр гарсан. Энэ удаагийн сонгуульд 13 нам, 4 эсвэл 121 бие даагч өрсөлдсөн. Сонгуулийн үр дүнгээр Ж.Батзандангийн тэргүүлсэн "Шинэ эвсэл" нэг ч суудал авч чадаагүй. "Шинэ эвсэл"-ээс өнөөдөр сонгуулийн үр дүнгийн талаар мэдэгдэл хийж, байр сууриа илэрхийллээ.

Энэ үеэр "Шинэ эвсэл"-ийн тэргүүн Ж.Батзандан: "Миний бие Баянзүрх дүүргийн 23-р тойрогт нэр дэвшиж 20 гаруй мянган иргэний саналыг авлаа. Гурван мандаттай дөрөвт орлоо. Б.Жаргалсайхан дарга маань Чингэлтэй дүүрэгт дөрөвт орлоо, Л.Болд дарга маань олон мянган хүний санал авлаа.

Хөдөө орон нутагт, нийслэлийн дүүргүүдэд нэр дэвшигчид маань ч олон саналыг авлаа. Харамсалтай нь бид нэг ч суудал авч чадсангүй. Энэ маань бид үйл хэрэг, үзэл санаагаа улам өргөжүүлэх нь зүйтэй юм байна гэж бодож байна.  Манай эвслээс УИХ-аас суудал авч чадаагүй учир эвсэлийн тэргүүнээс огцорч байгаагаа мэдэгдэж байна." гэлээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler