![]() |
Бирж дээрх хувьцааны арилжаа
https://gerchik.ru/stati/torgovlya-akciyami-na-birzhe
Ихэвчлэн ихэнх хүмүүс нэмэлт орлогын талаар боддог. Хүний хэрэгцээ өдрөөс өдөрт ихэсдэг, иймээс хүн болгон гэр бүлийнхээ төлөө хангалттайг олохыг хүсдэг. Өдөр болгон бирж дахь хувьцааны арилжаа болон бусад үнэт цаасны хөрөнгө оруулагчийн эгнээнд нэмэгдэхийг шийдсэн хүмүүс ихэссээр байна.
Өнөөдөр энэ нь трейдинг гэж нэрлэгддэг, биржийн ажилчдыг трейдерүүд гэж тус тус нэрлэдэг. Бирж дахь хувьцааны арилжаа нь зүгээр ч ийм түгээмэл болоогүй юм, энэ нь сайн орлогын боломжоороо татдаг. Хэрэв төгс дэлгэрэнгүй стратегитай мөн бас сайн азтай байх юм бол жилдээ хэдэн зуун хувь хүртэл хожих боломжтой. Мэдээж биржийн хувьцааны арилжаа нь санагдаж байгаа шигээ төгс ба амар ашигтай биш ч гэсэн хичээнгүй зүтгэл болоод тодорхой шинжилгээ бол таны орлого юм. Хэрхэн ашигтай хувьцааны арилжаанд хүрэх вэ?
Хэрхэн бирж дээр хувьцаагаар арилжаалах вэ?
- Хэрэв та яаг бирж дахь хувьцааны арилжаа хийхийг шийдсэн бол онолын хэсгээс эхлэх ёстой. Энэ бол таны карьерын эхэн үе дэх маш чухал үе шат юм.
- Хувьцааны арилжаа өөрийн гэсэн онцлог болон нарийн зүйлүүдтэй, тэднийг судлахыг хичээгээрэй. Зорилготойгоор ажиллах нь хамгийн сайн арга юм, хэрэв энэ л хөрөнгө оруулалтын зорилгыг сонгосон бол түүнийхээ чиглэлийг сайтар эзэмших хүртлээ түүгээрээ л яваарай.
- Бодит цагийн эдийн засгийн байдлыг дагах зуршлыг өөртөө дадал болгоорой, үүнд дэлхий даяарх болоод зорилтот чиглэлийн байдлуудыг мэдэж байх ёстой. Биржийн мэдээ ба таамаглалуудтай сайт дээр компьютерийнхаа хавчуулгатай үлдээгээрэй.
- Бирж дахь хувьцааны арилжаа нь анх харагдаж байгаа шигээ тийм ч амар биш юм, хэрэв та эхний оролдлогоосоо саяыг хожиж чадна гэдэгт итгэлтэй байвал, та гүн алдаж байна. Ихэвчлэн анхан шатны трейдерүүд демо-данснаас эхэлдэг – энэ нь өөрийн хүчээ дүгнэх цахим бирж юм. Зөвхөн түүний дараа та бодит тендерт оролцож болно.
- Демо-дансан дээрх сургалтын дараа дараачийн шат руу гарч болно, брокерыг сонгоход. Үүнд их чухалчилж хандаарай, таны брокер төгс байх ёстой, зөвхөн ингэж та амжилтанд хүрнэ гэгдээ тооцолж болно. Брокер соногох бүхэл бүтэн стратеги байдаг, үүнйи түхай өөр нийтлэлд, гэхдээ хамгийн түүрүүнд та мэдэх ёстой зүйлүүд бол лицензтэй үгүй болон ажлыхан тухай сэтгэгдэлүүд юм.
- Хэрэв та өөрөө бирж дээр онлайнаар хувьцаагаар арилжаалахыг хүсэж байгаа бол арилжааны платформын сонгох ёстой. Үүнд чухал анхаарал хандуулаарай, арилжааны платформууд нь бие биенээсээ ялгагддаг – та сонгосон платформын бүхий л онцлогуудыг нь эзэмшээрэй.
- Хувьцааны зах зээл дээр арилжаа нь нэлээд хэрцгий болж өнгөрдөг, үргэлж өөрийн сэтгэл санааны байдлаа хянаж байх хэрэгтэй.
Арилжааны сонголтууд
Дээрх цэгүүдийг биелүүлсний дараа та бирж дээр хөрөнгийн арилжаанд оролцоход бэлэн байх болно. Та дэлгэцийнхээ өмнө суучхаад эхлэхэд бэлэн байна, үүнд үйл явц өрнөх хэдэн хувилбарууд байдаг:
- Хурдан спекуляцийн чанартай хувьцааны арилжаа. Энэхүү тендерийн нөхцөлд, хэлэлцээрүүд хэдэн минутаас долоо хоног болтол үргэлжилдэг. Энэ тоглоом нь зах зээлийн хурдан өөрчлөлтүүд дээр тоглогддог, ихэвчлэн мэргэжилтнүүд ингэж арилжаалдаг, анхан суралцагчид өөр төрлийн тендерийг сонгодог.
- Дундаж хугацааны арилжаа. Хэлэлцээрийн үргэлжлэх хугацаа нь долоо хоногоос хэдэн сар хүртэл. Үүнд эрсдэл харьцангуй багасдаг.
- Бирж дээрх удаан хугацааны хувьцааны арилжаа. Хамгийн бага эрсдэлтэй, учир нь хувьцааны үнэ удаан хугацаанд өсдөг.
Хувьцааны зах зээл дээрх арилжаа нь өөрсдийн шүтэн бишрэгчдийн өмнө их олон боломжуудыг нээдэг. Гэсэн хэдий ч оруулсан хөрөнгөө их хялбар алдах боломжтой. Арилжаанд ноцтой хандаарай, таны өөртөө итгэх итгэл болоод зорилгодоо хүрэх тэмүүлэл танд аз авчрах болно.
