|
Видео

Шинэ мэдээ

Хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгаар хөрөнгийн биржийн өрийг барагдуулна

Хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгаар хөрөнгийн биржийн өрийг барагдуулна Засгийн газраас өнгөрсөн сарын 18-нд 292 тоот тогтоолыг гар­га­жээ. Энэ нь Үнэт цаас­ны төлбөр, тооцоо, төвлөр­сөн хадгаламжийн төв хэмээх цогц байгуул­лагыг хоёр хуваах ту­хай юм. Тодруулбал, энэ төвийн нэг хэсэг Бүрт­гэл хадгаламжийн төвийг Сангийн яаманд хариу­цуулж, нөгөө хэсэг болон Төлбөр, тооцооны төвийг Хөрөнгийн биржийн охин компани болгохоор эрх баригчид шийджээ. Үүнийг хууль зөрч­сөн үйлдэл хэмээн Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос эсэргүүцэж байна. Үнэт цаасны зах зээлийн хуулиар Хөрөн­гийн бирж нь төл­бөр, тооцоог хавсран эрхлэхийг хориглосон байдаг. Тэгээд ч хууль ёсны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос ямар ч зөвшөө­рөл аваагүй байж ийм шийд­вэрийг гаргасан хэ­мээн тэд Засгийн газрыг бу­руу­шааж байгаа юм.  Нөгөө­тэй­гүүр, Төлбөр, тоо­­цоо­ны төвийг 100 хувь Хө­рөн­гийн биржийн охин компани болгож, тийшээ хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны төлбөр, ног­дол ашгийн 11 тэрбум төг­рөгийг шилжүүлэх гэж байна. Гэтэл Хөрөнгийн бирж удахгүй хувьчлагдах бай­гууллагуудын жагсаал­тад орчихсон. Дээрээс нь үйл ажиллагаа нь су­лар­чихсан, санхүүгийн чадавхи дорой, Лондон­гийн Хөрөнгийн бирж болон Хөгжлийн банкинд өртэй аж ахуйн нэгж юм.

Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд хувьцаа эзэмшдэг хүмүүсийн ногдол ашиг хадгалагдаж байдаг. Иргэд анх энэ төвд үнэт цаасны дансаа нээлгээд хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хувьцаа эзэмшсэн түүхтэй. Тэднээс зарим нь одоо нас барсан. Зарим нь хувьцаа эзэмшигч гэдгээ ч мэдэхгүй явж буй юм. Гэтэл одоо энэхүү ногдол ашгийг нь төр 11 сая ам.долларын өртэй байгаа Хөрөнгийн бирж рүү шилжүүлэх гэж байгаа аж. Одоогоор Хөрөнгийн бирж өрийнхөө хоёр саяыг л төлжээ.

Тиймээс Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоог үүсгэн байгуулагч Э.Алтаншагай "Иргэд Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв дээр очоод өөрийнхөө дансны дэлгэрэнгүй хуулгыг авах хэрэгтэй. Дэлгэрэнгүй хуулган дээрээ иргэн танд ногдол ашиг тэдэн төгрөг гээд дансанд чинь байршуулчихсан мөнгө байгаа шүү. Түүнийгээ авах хэрэгтэй. Нас барчихсан хүнийх алга болчихсон гэж хүмүүс боддог. Үгүй, өвлүүлэн авах боломжтой. Нас барсны гэрчилгээг нь авчирч үзүүлээд хуулгаа авч, ногдол ашиг байвал авах эрхтэй юм. Мөн өнөөдөр үнэт цаас цахимд шилжиж сонгодог хэлбэртээ орсон тул таны дансанд ямар компанийн хэдэн ширхэг хувьцаа байгааг баталгаажуулах шаардлагатай. Учрыг нь сайн ойлгохгүй байвал манай төвд хандаарай. Өнөөдөр дансанд нь байршчихаад байхад 20 жил ногдол ашгаа аваагүй хувьцаа эзэмшигч байна шүү дээ” хэмээн сэрэмжлүүлэв.

Өмнө нь 1996 онд Хөрөнгийн бирж хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийн нэг тэрбум 37 сая төгрөгийг эрсдэлд оруулан зах зээлээ доголдуулж байжээ. Ийм учраас 2002 онд Засгийн газрын тогтоолоор Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн үйл ажиллагааг Хөрөнгийн биржээс сал­ган тусгаарласан юм. Гэтэл одоо энэ хоёр байгуул­лагыг эргүүлэн нэгт­гэх тухай ярьж  байгаа нь хувьцаа эзэмшигч, хө­рөнгө оруулагчдын дур­гүйцлийг төрүүлж байна.

Монголын Үнэт цаас­ны арилжаа эрх­лэгч­дийн холбооны Удир­­дах зөвлөлийн дарга Ж.Цэдэнрагчаа "Мэр­гэжлийн байгууллагууд хөрөнгийн зах зээлийн болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг шүүмжилж, ил тод, шударга байх гэхээр торгууль, шийтгэлээр дарамталж байна. Компаниуд хувьцааныхаа ханш, үнэ цэнийг өсгөх гэж л арилжаанд оролц­дог. Гэтэл хэн нэгний захиалгаар хувьцааныхаа ханшийг өсгөлөө хэмээн торгож, "сэжигтэй гүйлгээ” нэрээр арил­жаанд орол­цох эрхийг нь цуцалж байна. Ханш бууруулж яах гээд байна вэ. Хямд үнээр авч, ХХК болгох гээд байгаа юм биш үү” гэж хардах эрхтэйгээ сануулав.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler