|
Видео

Шинэ мэдээ

Энэтхэгт “COVID-19” тархсанаас хойш өдөрт хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ

Энэтхэгт “COVID-19” тархсанаас хойш өдөрт хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ

 


ШИНЭ ДЕЛИ. /CNN/. Энэтхэгт сүүлийн 24 цагийн дотор "COVID-19” халдварын 1553 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь тус улсад нэг өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол болжээ. Мөн халдварын улмаас дахин 36 хүн нас баржээ.

Энэтхэгт нийт 17865 хүн халдвар авч, 2547 хүн эдгэрч, 543 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ. Халдварын хамгийн олон тохиолдол Махараштра, Гужарат мужид болон Дели хотын нутаг дэвсгэрт бүртгэгдсэн байна.

Энэтхэгт энэ сарын 19-ний байдлаар 401586 хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулсан гэж тус улсын Анагаах ухааны судалгааны зөвлөл мэдээлэв. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler