|
Видео

Шинэ мэдээ

Хятадад коронавирусний халдварын 99 шинэ тохиолдол бүртгэгджээ

Хятадад коронавирусний халдварын 99 шинэ тохиолдол бүртгэгджээ

 


БЭЭЖИН. /Xinhua/. Эх газрын Хятадад бямба гарагт коронавирусний халдварын 99 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 97 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс өнөө өглөө мэдээллээ.

"COVID-19”-ийн дотоодод халдварласан хоёр тохиолдол Хэйлунжян мужид бүртгэгджээ. Хятадад бямба гарагт халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бол халдвар авсан байх магадлалтай 49 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь бүгд зөөвөрлөгдөн ирсэн байна. Мөн тухайн өдөрт 50 хүн эдгэрч, эмнэлгээс гарч, биеийн байдал хүнд хүний тоо хоёроор буурч, 139 болжээ. 

Эх газрын Хятадад бямба гаргийн оройны байдлаар 82052 хүн халдвар авснаас 3339 хүн нас барж, 77575 хүн эдгэрсэн байна. Мөн тухайн өдрийн байдлаар зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдлын тоо 1280-д хүрснээс 481 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол 36 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Үүнээс гадна халдвар авсан хүмүүстэй ойр байсан 9722 хүн эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд бямба гарагт хяналтад байсан 1534 хүн гэртээ харьсан байна.

Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, эх газрын Хятадад бямба гарагт "COVID-19” халдварын шинж тэмдэггүй 63 шинэ тохиолдол бүртгэгдсэний 12 нь гадаадын орнуудаас зөөвөрлөгдөн иржээ. Мөн нийт 14 шинж тэмдэггүй тохиолдлыг /бүгд зөөвөрлөгдөн ирсэн/ батлагдсан тохиолдлын тоонд оруулсан байна. Эх газрын хятадад бямба гаргийн байдлаар 1086 шинж тэмдэггүй тохиолдлын эмнэлгийн хяналтад оруулсан бөгөөд тэдгээр тохиолдлын 332 нь зөөвөрлөгдөн иржээ.

Мөн бямба гаргийн байдлаар Хонконгт коронавирусний халдварын 1000, Макаод 45, Тайваньд 385 тохиолдол тус тус бүртгэгдэж, Хонконгт дөрөв, Тайваньд зургаан хүн нас баржээ. Мөн Хонконгт 336, Макаод 10, Тайваньд 99 хүн эдгэрсэн байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler