|
Видео

Шинэ мэдээ

Хятадад коронавирусний халдвараар нас барсан тохиолдол бүртгэгдсэнгүй

Хятадад коронавирусний халдвараар нас барсан тохиолдол бүртгэгдсэнгүй

 


БЭЭЖИН. /Xinhua/. Эх газрын Хятадад сүүлийн 24 цагийн хугацаанд нэгдүгээр сараас хойш анх удаа коронавирусний халдвараар нас барсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд 89 өвчтөн эдгэрч, 32 шинэ тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн гэж тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээлжээ.

Одоогоор байдлаар зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлын тоо 983 болж нэмэгдсэн бөгөөд 698 хүн өвчилсний 21-ийнх нь биеийн байдал хүнд байгаа бол 285 хүн эдгэрсэн байна.

Халдвар тархсанаас хойш Хятадад 81 740 хүн коронавирусний халдвар авч, 3331 хүн нас барсан бол 77 167 хүн эдгэрчээ. Тус улсын эрх баригчид энэ сарын 1-нээс эхлэн халдварын шинж тэмдэггүй тохиолдлын талаар мэдээлж эхэлсэн юм. Даваа гарагт 30 ийм тохиолдол илэрсэн бөгөөд тэдний 9 нь гаднаас ирсэн хүмүүс аж. Халдварын шинж тэмдэг илрээгүй боловч коронавирусний шинжилгээний хариу нь "эерэг” гарсан 42 хүнийг тусгаарлалтаас гаргасан байна. Одоогийн байдлаар халдварын шинж тэмдэггүй 1033 хүн эмнэлгийн хяналтад байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler