|
Видео

Шинэ мэдээ

"Синчи Ойл" ШТС-ын түгээгч рүү согтуу цагдаа буу тулгасан хэрэг гарлаа

"Синчи Ойл" ШТС-ын түгээгч рүү согтуу цагдаа буу тулгасан хэрэг гарлаа

 


Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах Тасганы овооны ойролцоо байх "Синчи Ойл" шатахуун түгээх станцын түгээгч рүү согтуу цагдаа буу тулгасан хэрэг өчигдөр  гарсан байна. 

Хэргийн талаар тодруулбал, автомашины арын суудалд цагдаагийн хувцастай алба хаагч шатахуун түгээгчийг "Хурдан үйлчилж, бинзенээ хий" гэх зэргээр айлган сүрдүүлж буу тулгажээ.

Энэ дагуу цагдаагийн байгууллагад яаралтай дуудлага өгсөн бөгөөд  дуудлагаар шуурхай эргүүлийн алба хаагч мэдүүлэг авч ажилласан байна. Эргүүлийнхнийг ирэх үед тухайн согтуу цагдаа явчихсан байсан бөгөөд одоогоор түүнийг баривчлах, мэдүүлэг авах шалгалтын ажиллагаа явагдаж байгаа юм байна. Эх сурвалжийн мэдээлсэнээр согтуу цагдаа нь Тэврийн Цагдаагийн алба хаагч байсан гэх мэдээлэл байна.  

Fact.mn 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler