| |
Герман улс Италиас коронавирусийн халдвар авсан 47 иргэнийг тусгай онгоцоор авч, эмчилнэ
Герман улс Италиас коронавирусийн халдвараар өвчилсөн 47 иргэнийг хүлээн авч, эмчлэхээ мэдэгджээ. Өвчтөнүүдийг эмнэлгийн ортой, тусгай онгоцоор авах бөгөөд сүүлийн өдрүүдэд Италид коронавирусийн халдвар эрчимжиж байгаатай холбогдуулан "эв нэгдлийн зорилгоор тусламжийн гараа сунгаж буй" хэмээн Германы эх баригчид мэдээлжээ.
Германы Гадаад хэргийн сайд Хейко Маас "Бид Италитай хамт халдварын эсрэг тэмцэн, нэг шугамд зогсож байна. Хэрэв бид хүчээ нэгтгэвэл халдварыг гартаа авч, хумьж чадна” гэсэн байна.
Сүүлийн өдрүүдэд Итали улсад коронавирусийн халдвар хурдацтай нэмэгдэн, эмнэлгийн байгууллагын хомстол үүсээд байгаа. Өнөөдрийн байдлаар /2020.03.30/тус улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо БНХАУ-аас давж, 97689-д хүрээд байна. Мөн Германд халдвар авсан хүний тоо нэмэгдсээр байгаа бөгөөд нийт 62435 хүн уг халдвараар өвчилжээ.
Эх сурвалж: Reuters