|
Видео

Шинэ мэдээ

Говь-Алтайд гурван удаа газар хөдөлжээ

Говь-Алтайд гурван удаа газар хөдөлжээ

 


Говь-Алтай аймгийн Тонхил сум, Бигэр суманд өчигдөр 3,7-4,1 магнитудын хүчтэй гурван удаагийн газар хөдлөлт болжээ.

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн "Хатавчийн-Ам” гэдэг газар өчигдөр буюу 03.26-ны өдрийн 18:31 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 18:44 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Тамгын газрын дарга М.Хүүхнээгээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Мөн тус суманд урьд шөнө буюу 03.27-ны өдрийн 04:46 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 05:00 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онгцой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Р.Даваадоржоос тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Бигэр сумын Мянгаа багийн "Ногоон шанд” гэдэг газар урьд шөнө буюу 03.27-ны өдрийн 03:25 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 03:40 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Ж.Лхаасүрэнгээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тус аймагт өмнө нь буюу гуравдугаар сарын 20-ноос хойш 3,6-5,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт таван удаа болжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler