|
Видео

Шинэ мэдээ

АНУ Ираны эсрэг хориг арга хэмжээг өргөтгөжээ

АНУ Ираны эсрэг хориг арга хэмжээг өргөтгөжээ

 


АНУ-ын эрх баригчид АНЭУ-д байрладаг Ираны 5 компанийн эсрэг хязгаарлалтын арга хэмжээ авч, Ираны эсрэг хориг арга хэмжээний жагсаалтаа өргөтгөжээ. Энэ тухай АНУ-ын Сангийн яам мэдэгдсэн байна.

Хориг арга хэмжээний жагсаалтад "Alam Althrwa General Trading L.L.C”, "Alphabet International Dmcc”, "Alwaneo L.L.C. CO.”, "Petro Grand FZE”, "Swissol Trade DMCC” компаниуд багтжээ. АНУ-ын эрх баригчдын үзэж байгаагаар, эдгээр компани газрын тос, газрын  тосны химийн бүтээгдэхүүнийг худалдахад нь Ираны дэглэмд дэмжлэг үзүүлдэг байна.

"2009 онд энэ 5 компани Ираны үндэсний газрын тосны компаниас нийтдээ хэдэн зуун мянган тонн газрын тос худалдан авчээ. Газрын тос болон газрын тос химийн салбар нь Ираны дэглэмийн орлогын гол эх үүсвэр нь болдог бөгөөд энэ салбараас олсон мөнгийг террорист бүлэглэлүүдэд дэмжлэг үзүүлэх зэргээр Ойрхи Дорнод дахь Ираны Хувьсгалт гвардын хорлонтой үйл ажиллагааг дэмжихэд зориулж зарцуулдаг” хэмээн Сангийн яамны мэдэгдэлд дурдсан байна.

Түүнчлэн эдгээр 5 компанийн 3 нь Иранаас газрын тос нийлүүлсэн мэдээллээ нуун дарагдуулах зорилгоор хуурамч бичиг баримт үйлдсэн гэж үзэж байгаа аж. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler