|
Видео

Шинэ мэдээ

БНХАУ Ираны эсрэг хориг арга хэмжээг эсэргүүцэж байна

БНХАУ Ираны эсрэг хориг арга хэмжээг эсэргүүцэж байна

БНХАУ-ын Засгийн газар Ираны эсрэг нэг талыг баримталсан хориг арга хэмжээ авахыг эсэргүүцэж байгаа бөгөөд цаашид Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөний /ҮАХЦТ/ хүрээнд тус улстай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх зорилготой байгаа гэж БНХАУ-ын Худалдааны яам мэдэгдэв.
"Иран нь БНХАУ-ын худалдааны чухал түншүүдийн нэг хэвээр байх болно. Хоёр улсын худалдааны харилцааг хэвээр хадгална. Өнгөрсөн онд гэхэд хоёр улсын худалдааны эргэлт өмнөх оныхоос 19 хувиар өсч, 37.1 тэрбум долларт хүрсэн" гэж тус яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн мэдэгдлээ.
Мөн тэрбээр Ираны эсрэг нэг талыг баримталсан хориг арга хэмжээ авахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд, цаашид ҮАХЦТ-ний дагуу хоёр улсын худалдааны харилцааг хэвийн явуулах зорилготой байна гэж мэдэгджээ.
Тэгвэл Ираны тал энэ долоо хоногийн эхээр АНУ нэг талыг баримталсан хориг арга хэмжээ авлаа гэж тус улсын эсрэг Олон улсын шүүхэд гомдол гаргасан байна. 1955 онд АНУ болон Иран хооронд байгуулсан Нөхөрлөл, эдийн засгийн харилцаа, консулын эрх гэрээг зөрчсөн гэж Иран үзэж байгаа ажээ.
 
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler