|
Видео

Шинэ мэдээ

Хятадын компаниуд Ираны хөлөг онгоцыг ашиглаж байна

Хятадын компаниуд Ираны хөлөг онгоцыг ашиглаж байна

Ираны эсрэг АНУ-ын авсан хориг арга хэмжээнээс зайлсхийхийн тулд БНХАУ-ын компаниуд түүхий нефтийг боловсруулах үйлдвэрүүд рүү тээвэрлэхдээ Ираны хөлөг онгоцнуудыг ашиглаж байна.
Ираны нефтийг худалдан авагч хятад компаниуд "National Iranian Tanker” компанийн хөлөг онгоцнуудыг ашиглах механизм бий болгосон байна гэж нэр нь үл мэдэгдэх эх сурвалж мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, "Zhuhai Zhenrong” корпораци, Ази тивийн хамгийн том боловсруулах үйлдвэр "Sinopec” групп Ираны үндэсний газрын тосны компанитай урт хугацааны нийлүүлэлт хийх гэрээ байгуулжээ. Ингэснээр тэд түүхий нефтийг "National Iranian Tanker” компанийн хөлөг онгоцоор тээвэрлэх боломжтой болсон байна.
Үүний зэрэгцээ тээвэр, эрсдэл, даатгалын зардлыг Ираны тал бүрэн хариуцах үүргийг уг гэрээгээр хүлээжээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler