|
Видео

Шинэ мэдээ

Ираны цөмийн хэлэлцээ Венад болж байна

Ираны цөмийн хэлэлцээ Венад болж байнаЭцсийн бүлэгт Ираны цөмийн асуудлаарх бүх талын гэрээг тохиролцоход ердөө 2 хоног үлдээд байна. Ираны цөмийн асуудлын холбогдох тал Венад хэлэлцээгээ үргэлжлүүлж, бүх талын гэрээний баримт бичгийн талаар эцэслэн зөвшилцөж байна. Эх сурвалжид тэмдэглэснээр, Ираны цөмийн асуудлын зургаан орны гадаад харилцааны сайд нар Венад ажил хэрэгч байдлыг ханган ажиллах юм. Түүнчлэн ОУАЭХА идэвхтэй эедүүлэг хийж, Венад тохиролцоонд хүрэхээр хичээж байна.

4-нд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Керри хийгээд Ираны Гадаад харилцааны сайд Жавад Зариф ганцаарчилсан уулзалт хийв. Ираны АЭХ байгууллагын дарга асан Али-Акбар Салех хийгээд АНУ-ын эрчим хүчний яамны сайд Ернест Мониз нарын арга технологийн талаарх холбогдох хэлэлцээр үргэлжилж байна. Түүнчлэн Ираны цөмийн асуудлын зургаан орон хийгээд Ираны ерөнхий захралын түвшний улс төрийн зөвшилцөл болон технекийн багийн хэлэлцээ болж байгаа юм. Эх сурвалжид тэмдэглэснээр, 5-н юм уу 6-нд, Ираны цөмийн асуудлын зургаан орны Гадаад харилцааны сайд Венад дахин хэлэлцэж, гэрээ тохиролцохын төлөө эцсийн хүчээ шавхаж болзошгүй байна.

ХОУР

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler