|
Видео

Шинэ мэдээ

COVID-19 вирусийн шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт залгаарай

COVID-19 вирусийн шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт залгаарай

 


Эрүүл мэндийн яамны 119 дугаар 24 цагийн турш үнэ төлбөргүй ажиллаж иргэд, олон нийтэд зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллаж байна. Хэрэв танд болон таны ойр тойрны хүмүүст хуурай ханиалха, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл уг утсанд хандан мэдээлэл, зөвлөгөө, эмнэлгийн тусламж авах боломжтой. 

Өнөөдрийн байдлаар энэхүү утсанд 900 гаруй дуудлага ирснээс 300 гаруй нь хуурамч дуудлага иржээ. Иймд эрүүл мэндийн байгууллагын ажилчдын үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг иргэд, олон нийтээс хүслээ. 

Мөн вирусийн халдварын тархалтын улмаас таны сэтгэл санаа хямарч, сэтгэлзүйн эмгэгийн шинж тэмдэг илэрвэл СЭМТ-ийн 18002000 утсанд хандаарай. Тус эмнэлгийн мэргэжлтнүүд 24 цагаар сэтгэлзүйн дэмжлэг хүссэн бүх хүнд зөвлөгөө өгч байна.

 

Г.Сүрэн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.