|
Видео

Шинэ мэдээ

Мехикод эмэгтэйчүүдийн хүчирхийллийг эсэргүүцсэн жагсаал цуглаан болжээ

 

Мехикод эмэгтэйчүүдийн хүчирхийллийг эсэргүүцсэн жагсаал цуглаан болжээ

 

МЕХИКО./TASS/.Мексикийн Мехико хотод ням гарагт болсон эмэгтэйчүүдийн хүчирхийллийг эсэргүүцсэн жагсаал цуглаанд 80 мянга орчим хүн оролцжээ. Энэ тухай Их хотын олон нийтийн аюулгүй байдлын удирдах газрын дэргэдэх замын хөдөлгөөний тухай мэдээллийн төв "Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулсан тайван жагсаал цуглаан болсон хэдий ч жагсаалын үеэрэвдэн сүйтгэх хэд хэдэн ажиллагаа болсон байна. Нүүрээ халхалсан зарим жагсагчид дэлгүүрүүд, түргэн хоолны газруудын цонхыг хагалж, ханан дээр нь янз бүрийн уриа лоозон, доромжилсон утгатай үгс бичсэн тохиолдлууд бүртгэгджээ.

 


Цаашлаад жагсаал цуглаанд оролцогч хэсэг бүлэг хүмүүс Ерөнхийлөгчийн ордон буюу Үндэсний ордны цагдаа нартай мөргөлдөж, гар хийцийн тэсрэх төхөөрөмж ашиглахыг завдсан байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler