|
Видео

Шинэ мэдээ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХОЁР ДАХ “УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН” ТОДОРЛОО.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХОЁР ДАХ  “УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН” ТОДОРЛОО.Монгол улсын Засгийн газрын 2019 оны 338 дугаар тогтоолоор батлагдсан "Улсын аварга малчин өрх", "Улсын хошой аварга малчин өрх" шалгаруулах журмын дагуу аварга малчид тодорлоо.

Дундговь аймгийн хувьд Эрдэнэдалай сумын Рашаант багийн малчин  Гомбодоржийн Сампил "Улсын хошой аварга малчин”  болж, Цагаандэлгэр сумын малчин Д.Сайнбаяр, Дэлгэрцогт сумын малчин Б.Балдорж, Гурвансайхан сумын малчин А.Бараахас, Баянжаргалан сумын малчин Х.Цолмонбаяр, Ж.Рэгзэн, Эрдэнэдалай сумын малчин Г.Отгонбаатар, Сайхан-Овоо сумын малчин Д.Ойдов, Сайнцагаан сумын малчин Ц.Шатар нар "Улсын аварга малчин” хэмээх  алдар цолыг хүртжээ.

"Улсын хошой аварга малчин өрх” хэмээх эрхэм алдрын эзэн Эрдэнэдалай сумын Рашаант багийн малчин  Г.Сампил өмнө нь 2001 онд "Улсын аварга малчин”-аар шалгарч байсан ба 18 жилийн дараа ийнхүү "Хошой аварга" боллоо. 1992 оноос хойш Дундговь аймагт төрсөн анхны "УЛСЫН ХОШОЙ АВРАГА МАЛЧИН” бол Дэрэн сумын малчин Доржпалмын Батгэрэл юм.  Харин 1962 оноос хойш тус аймгаас 157  малчин өрх ажил, хөдөлмөрөөрөө шалгарч, улсын аварга цолыг хүртсэн байдаг.

Энэ жилийн бас нэг онцлог нь найман өрх ийнхүү "Улсын аварга малчин өрх”-өөр шалгарсан гурав дахь тохиолдол юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler