|
Видео

Шинэ мэдээ

Дундговь аймгийн Онцгой байдлын алба хаагчид гал түймэр унтраах тархалтын сургууль зохион байгууллаа.

Дундговь аймгийн Онцгой байдлын алба хаагчид гал түймэр унтраах тархалтын сургууль зохион байгууллаа.

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын хамт олон Гал түймэртэй тэмцэх байгууллага байгуулагдсаны 98 жилийн ойн баярыг тохиолдуулан алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, багаар ажиллах чадавхыг сайжруулах зорилгоор "Марш тактик- тусгай бэлтгэл”-ийн тэмцээнийг энэ сарын 12-ны өдөр зохион байгуулсан билээ. Тэмцээнд нийт  5 баг оролцсоноос Тэргүүн байранд Ахмад Б.Одбаяр захирагчтай 3 дугаар салаа,  Дэд байранд Ахмад Ц.Доржпүрэв захирагчтай 1 дугаар салаа, Гутгаар байранд дэслэгч Э.Булган захирагчтай 4 дүгээр салааны тамирчид тус тус шалгарлаа.

 Тэмцээн нь инженерийн саадыг давах,  Хөдөлмөр хамгааллын хувцас өмсөх,   Гал унтраах байлдааны тархалт, Гранат шидэх,  АКА-47 бууны задаргаа, угсаргаа, магзен сумлах даалгавруудыг өртөөлөн гүйцэтгэж  нийт 5 километрийн замыг туулж өрсөлдсөн юм.

 

 
Цэргийн байгууллагын алба хаагчдын бие бялдар, авхаалж самбааг сорьсон уг тэмцээнд салааныхаа бүрэлдэхүүнийг дасгалжуулан оролцож эрчүүдийн албанд энэ чацуу ажиллаж чадахаа харуулсан дэслэгч Э.Булганд тусгайлан баяр хүргүүштэй юм.

Харин тэд өнөөдөр тус аймгийн Боловсрол соёл урлагийн газарт гал түймэр унтраах тархалтын сургууль зохион байгууллаа. Энэ үеэр Гал түймэр унтраах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэн болзошгүй гал түймрийн аюулын үед түргэн шуурхай ажиллах талаар объектын онцлогыг судлаж, шуурхай карт хөтлөн алжилтнуудад гал түймэр унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах дадлага зохион байгууллаа.

ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Дундговь аймгийн Онцгой байдлын алба хаагчид гал түймэр унтраах тархалтын сургууль зохион байгууллаа.
Дундговь аймгийн Онцгой байдлын алба хаагчид гал түймэр унтраах тархалтын сургууль зохион байгууллаа.
Дундговь аймгийн Онцгой байдлын алба хаагчид гал түймэр унтраах тархалтын сургууль зохион байгууллаа.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler