|
Видео

Шинэ мэдээ

Таван настай хүүг үрчлэх шүүх хурал дээр ангийнх нь хүүхдүүд иржээ

 

Таван настай хүүг үрчлэх шүүх хурал дээр ангийнх нь хүүхдүүд иржээ

 

АНУ-ын Мичиган мужийн Грэнд Рапидсын шүүх танхимд таван настай бяцхан хүү Майклыг үрчилж авахыг асран хамгаалагч эцэг эхэд нь зөвшөөрөх шүүх хурал өчигдөр болжээ. Хүүгийн үрчлүүлэх эсэхийг шийдэх шүүх хурал дээр онцгой эрхэм зочид чин сэтгэлээ зориулан ирсэн нь улаан ягаан өнгийн зүрх тэвэрсэн цэцэрлэгийн ангийнх нь хүүхдүүд байсан юм

.

Шүүх танхимын хөндлөнгийн ажиглагчдын суудалд Майклын ангийнх нь бүх хүүхэд багш нарын хамт ирж суусан бөгөөд тэд хүүд маш том дэмжлэг үзүүлсэн тухай CNN мэдээлжээ. Хүүг үрчилж авсан аавынх нь ярьснаар шүүх хурлын үеэр хамгийн их хайр хүргэсэн мөч бол шүүгчид бүх хүнээс Майкл тэдний хувьд хэн бэ гэж асуухад ангийнх нь хүүхдүүд "би Майклд хайртай”, "тэр бол миний хамгийн сайн найз” гэх мэтчилэн хариулсан явдал байсан гэж ярьжээ.

Мөн шүүгч анх удаа бяцхан хүүхдүүд ангиараа шүүх хурал дээр ирж оролцож байгааг харж байна гэжээ. Хүүгийн шинэ эцэг эх түүнийг үрчилж авахын тулд жил орчим хууль, шүүхийн байгууллагад хандаж хөөцөлдсөн байна.

 

 

Майклын албан ёсны асран хамгаалагч болсон ээжийнх нь ярьснаар шүүх хуралтай тул хүүгээ нэг хоног хичээлд нь явуулахгүй болсон тухай багш хатагтай МакКийд хэлэхэд ангиараа очиж түүнийг дэмжих саналыг гаргажээ.

Хос арван жил хамт амьдарсан ч огт хүүхэдтэй болоогүй, Майклтай хамт өнгөрсөн жилийн Талархлын баяраас хойш жилийн турш амьдарч байгаа ажээ. Тэд бүжиглэж, усанд сэлж, хөлбөмбөг сагсан бөмбөг тоглох дуртай, олон найзтай гайхалтай хүүгийнхээ эцэг эх болж байгаад маш их бахархаж байна гэсэн юм.

 

Эх сурвалж: www.cnn.com


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.